Sunday, August 21, 2011

Чамайгаа санахаар ...

Чамайгаа санахаар ...
Чанга тэврэлтийг чинь санахаар ...
Үүлэн цаанаас наран мандан мишээж
Үлэмж илчээ зүрхэнд минь шингээн бадамлах мэт
Хайртыгаа санахаар ...
Хамгаас сайхан инээмсэглэлийг нь санахаар ...
Энэ хорвоогийн ариухан нэгэн цэцэг
Эгэл биеийг минь тэтгэн дэлбээлэх мэт
Чамайгаа санахаар ...
Чинийхээ булбарайхан гарыг санагалзахаар ...
Хөшиж ядарсан мөр минь алжаан амарч 
Хүслийн цагаан үүлс сэтгэлд нүүн тайвшрах мэт
Чамайгаа санахаар ...
Чин зүрхний үгийг чинь санахаар ...
Хүмүүн заяаг олж төрсөн энэхэн орчлонд 
Бүсгүй заяаг магтан бүхий л сэтгэлээрээ хайрламаар ...

Энийг уншив: Чамайгаа санахаар ...жиргэе!

0 comments:


Blogobo

  © Blogger templates Newspaper III by Ourblogtemplates.com 2008

Back to TOP