Цэлмэг тэнгэрийн нар шиг
гэрэл цацарсан тэр минь
Цэнхэр дэлхийн өглөө шиг
Ухаан саруул насанд минь
Учирсан зовлон олон байхад
Унаж бүдчиж алдахаас минь урьтаж
Урамаар түшсэн гэрэлт чи минь
Саран нарны хооронд
Сажилж гундаж явахад минь
Сайхан инээмсэглэлээрээ хөглөж
Сэтгэлээр ариулсан ухаант чи минь
Бодлын цаадах бодолдоо дарагдан
Борхон зүрхээ шаналгаж суухад
Бусдаас түрүүлж олж анзаардаг
Бурхнаас илгээгдсэн охин тэнгэр минь
Хүүгийн бодол эхэд сэмрэхийн сацуу
Хүслийн цагаан үүлэнд хамтдаа нүүсэн тэр минь
Хөрстийн дэвжээнд тэмүүлж өндийхийн зуур
Хөг аялгуу болон сэтгэлд сүлэлдсэн амраг минь
Энх цагийн амгалан хайрандаа
Энэхэн насаараа хамтдаа жаргах амраг минь
Эрх чөлөөний шаргал нарандаа
Эгнэгт сайныг ерөөж цацлаа өргөх хань минь
Мөнх тэнгэрийн нар шиг
гэрэл цацарсан тэр минь
Мөнгөн сарны туяа шиг
гэрэл гийсэн чи минь
Үлгэрийн юм шиг хайрандаа
Үргэлж чамдаа талархмаар
Үйлс бүтээлийн дээдээ
Үргэлж чамдаа дээжилмээр.
2014.05.11 23:40 "Оргил рашаан сувилал"
жиргэе!
0 comments:
Post a Comment