Энэхэн замбуулинд төрснөөс минь хойш
Ижий бурхан надад бүхнийг өгсөн
Эрээнтэй бараантай амьдралын дунд
Ижий минь намайг хүмүүн болгосон
Уйлахад минь аргадаж
Ухаангүй гэнэн аашлахад минь загнаж
Энэ насандаа хүний ёсоор амьдрах
Тэнгэрийн дор үр нь болж төрөөд
Тэмтчиж тунтчин алхахаас минь эхлээд
Том толгойлж гомдоож явахад минь хүртэл
Толгойг минь илэн ухаанаа шингээсэн миний бурхан ижий
Алаг дэлхийд надад амьдрал бэлэглэсэн ачтан ээж минь та
Алдаа оноо бүхэнд минь ухаарал хайрласан буянтан ээж минь та
Чадвал хүүгээ чадлаа гэж баярлах ээж минь та
Чадаагүй бол чаднаа хэмээн хүүдээ урам хайрлах ээж минь та
Хамаг дотор сэтгэлийг минь ганцхан та л ойлгоно.
Хорвоо ертөнцийн хуулийг ганцхан та минь л надад ойлгуулна.
Элбэрэлт эхийн минь хайр
Энэ биений минь эд эс бүхэнд шингээстэй
Эгэлхэн зүрхэнд минь бойжсон хүсэл мөрөөдөлд
Эхийн минь итгэл найдвар цөм шингээстэй
Эрдэнэт хүний сайн сайхныг
Эх хүнгүйгээр төсөөлөшгүй
Эгнэшгүй энэ их ачтаныг
Энэ яваа насандаа хором бүр баярлуулж амьдарцгаая хүмүүс ээ!
Ижий минь та миний бурхан
жиргэе!
0 comments:
Post a Comment