Ертөнцийг бүтээсэн бичил тоосго болох эгэл бөөмсийн нууцад нэвтрэн, атомын энергийг эрхэндээ оруулан, оюун ухааныхаа загвар компьютерыг бүтээж, улам боловсронгуй болгож байгаа хэдий ч, материаллаг баялагт хахаж цацаад хүмүүс жаргалдаа ташуурахын үлгэрээр сэтгэл зүрх нь юуны учир агуйн үеийн өвөг дээдсийн түвшинд чулуужин хатуурах болоо юм бол?
Манай ард түмэн арга билгийг ертөнц оршин тогтнохын үндэс хэмээн дээдэлж ирсэн байтал, одоо зөвхөн арга шүтэгдэх болжээ. Арга ухааны оргилд хүн хүрсэн ч, таван мэдэрхүйгээр үл баригдах, шинжлэх ухаан одоохондоо тайлж чадаагүй ч аргагүй хүлээн зөвшөөрсөн маш нарийн гэрлийн ертөнцтэй харьцдаг билэг ухаан дутагдаж байна.
Хүн төрөлхтөн энэхүү билэг ухааныг эзэмшихийн тулд сэтгэлийнхээ ертөнцийг ариусган, зүрхнийхээ дуудлагыг сонсож сурах ёстой. Билиг ухаан гэгч нь дээшээгээ хязгааргүй эрэмбэлэн үргэлжлэх гэрэл гэгээний ертөнцийг нээдэг байна. Энэхүү гэрэл гэгээнд сэтгэлийнхээ асар их эрх хүчин чадал хязгааргүй нигүүлсэхүй хайр энэрлийнхээ хүчээр Будда, Христос нар шингэсэн билээ.
Энэ гэрлээс хүн төрөлхтнийг харанхуйн төөрөлдлөөс аварч шинэ замаар хөтлөн оруулахаар Майдар бурхан залран ирнэ. Эртний грекийн гүн ухаантан Платоны зохиол бүтээлдээ дурдсан Атлантад тив бол түүний зөгнөл байгаагүй бөгөөд цэцэглэн хөгжиж, соёл иргэншлийн дээд цэгт хүрээд, усан галавт юүлүүлэн одоогийн Атлантын далайн ёроол болсон эртний тив мөн. Өмөг түшигт нь багтаж өсөн өндийсөн аврагч бурхан тэнгэрийнхээ зарлигийг хүн төрөлхтөн үл дагавал мөн л ийм тавилан хүлээж буй. Гэрэл, харанхуй хоёр мөнх оршино. Энэ хоёр туйлийн алийг сонгох нь ухаант хүмүүний өөрийн эрх зоригийн асуудал байдаг. Бурхан хүмүүн төрөлхтөнд эрийн цээнд хүрэхэд нь тусалсан хэдий ч, сонгох эрхэнд нь хэзээ ч халдаж, эрх мэдэлдээ авч байсангүй. Чухам үүнд л хүний амьдарлын нэгэн гайхамшигт нууц оршино.
Хүн бурханаас гадаад ертөнцтэй харьцах нягт биеийг хүрсэн цагаас эхлэн, дөрвөн том орчлыг элээсэн бөгөөд, бид тавдахь үеийн нь бүтээгдэхүүн юм.
Шинжлэх ухааны ололт амжилт агуу ч, дорно дахины далд ухаанд хүрэхэд нэн хол ажээ. Учир юу гэвэл, шинжлэх ухаан одоог хүртэл, багаж төхөөрөмжийн тусламжтайгаар физик үзэгдлийн гурван хэмжүүрт орон зайд баригдан, гурваас олон хэмжүүрт орон зайд нэвтэрч чадаагүй байна.
Манай тавдахь орчлын үед, соёл иргэншил, хүн төрөлхтөний бүтээсэн үйлийн үрийг, гэрэл харанхуй, нүгэл буяны дэнсэн дээр дэнслэх эцсийн мөч ирнэ.
Бурхан Будда ”Харанхуйг ялшгүй. Гагцхүү хүн өөрөө гэрэл болон гийх ёстой” хэмээн сургасан юм.
Хүн одоо л гэрэл болон сацрах, эсвэл харанхуйн боол болох хоёрхон замын нэгийг сонгох цаг иржээ.
Ёс суртахууны үзэгдэж сонстоогүй алдрал зоосны нүхээр ертөнцийг харах үзэл, гутамшиг лай ланчиг бүхэн хүмүүс биднийх билээ.
Бидний амьдарч буй цэнхэр гариг шинжлэх ухааны тооцоолсоноор 5 тэрбум жилийн өмнө байгаль эхийн гараар анх бүтээгдэж, олон сая жилийн туршид хүн төрөлхтөн үүсэн бүрэлдсэн билээ. Энэ гариг биднээс өмнө хүн төрөлхтний дөрвөн цикл орчил үүсэж, жаргасан бөгөөд, дөрөв дэх циклийн атлантчуудын долоон төрхтний хамгийн отгон төрөхтөн нь бидний монголчууд юм. Зургаа дахь төрхтөн семитүүдээс Төв азийн говь цөлд ари үндэстэн үүссэн юм.
Түгээмэл ертөнцийн төвд тэмүүлэх ба төвөөс зугтаах хүч, идэвхтэй динамик хүч, идэвхгүй соронзон хүчний билэгдэл нь эрэгтэй эмэгтэй хүн билээ. Эрэгтэй хүн оюун санаа, арга хүчний, эмэгтэй хүн нь зүрх сэтгэл, гоо сайханы билэгдэл болно.
Эрэгтэй эмэгтэй хүн хэн хэнээсээ дутахгүй, хэн нь ч нөгөөгөөсөө давахгүй тэнцүү хоёр хүч баймж, хувьсан хөгжиж, амьдрал бүтээл туурьвил мэт баясгалантай урсах жамтай. Энэ хоёр хүчний аль нэг давамгайлж, нөгөөгөө дарамтлахад амьдрал төөрөгдөл болон мананд умбаж, оюун санааг ойлголт биш хий үзэгдэл эзэлнэ.
Эмэгтэй хүний гоо сайхныг үзэгдэл өнгө төдийгөөр хязгаарлагдах цаг зуурын зугаа, зоосоор үнэлэгдэх бараа болгон гутааж, сайндаа л хүүхэд төрүүлж удам залгуулагч, гал манаж, хоол цай эргэлдүүлэгч, үйлчлэгч, шивэгчний хэмжээнд тавьсан нь хэм ёс эвдэгдсэн хэрэг байлаа. Амь амьдарлыг хайрлагч хязгааргүй их тэвчээр энэрлийн туйл болох эрх хүн эмэгтэй хүн энэ гажуудалыг олон зууны туршид тэвчин хүлцэж, амьдралыг залгуулан, өөрийгөө умартан, өрөөлийг тэтгэсээр Эх хүнийг тахин дээдэлсэн Майдарын эринтэй золгож байна.
0 comments:
Post a Comment