Tuesday, August 2, 2011

Зам

     Амьдралын олон салаа замаар замнан яваа найз нөхөд та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье.    
     Олон цэгт мэндэлсэн ч хүний ертөнцийн тавилангаар нэгэн замд огтлолцсон нөхөд минь орчлонгийн жамыг даган зарим нэгэн нь салан одоход уйтгарлан суугаа нөхөр би нэлээдгүйг эргэцүүлнэ. Олныг эргэцүүлэн гунигт автан  ийн суухын зуур  тамхи татдаггүй би хүртэл түүнд дурлан мансуурч, түүний утаа уйтгарын их үүлс мэт намайг нөмрөн суунаглана.
    Ажил үйлс амжилт бүтээл гээд амьдралын төлөө тэд мөрөө хөөсөн ч гэлээ дахин үл огтлолцох мэт совигнож, шинэ зам намайг угтан, андууддаа баяртай хэмээн хэлэхийг зөвлөх мэт. Тус тусын замууд бидний хувь тавилангийн эрх гэдэг нь лавтай. Магадгүй эдгээр зам сайн муу янз бүр байх ч энэ бол хүмүүн заяаг олсон бидний төөрөг тавилан.
     Харин энд миний зам байна. Би энэ замаар хүндэтгэлтэйгээр алхахыг хүснэ. Үүний тулд өнөөдөр олдох цаг мөч бүр надад үнэтэй. Цаг хугацаа аль хэдийн урсаж эхэлсэн. Би ч гэсэн  өөрийн замаар хэдийн алхаж эхэлсэн. Амьдрал гэх агуу баялагийн дунд цаашид ч олон салаа замууд миний замтай нэгдэн холилдон зурайна. Ингэхэд энэ зам улам тодрон өргөсөж өөр бусад олон хүмүүн өөрийн жолоог даран миний зам руу тэмүүлэх буй за. Гагцхүү тэр үед өнөөдрийн уйтгарыг би даанч үл санана.
    Сайн нөхдийн минь зам мөр тэгш дардан байж, санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай.
                                                      Бүгдэд нь амжилт хүсье.
Энийг уншив: Замжиргэе!

0 comments:


Blogobo

  © Blogger templates Newspaper III by Ourblogtemplates.com 2008

Back to TOP