Tuesday, December 14, 2010

Хотоо цэвэрхэн байлгацгаая

     Эрт дээр үеэс нүүдлийн гэх соёл иргэншлээрээ дэлхийд танигдсан ард түмэн бол бидний Монголчууд билээ. Үүгээрээ ч миний Монгол хамгийн зөв хэмнэлтэй ард түмэн юм. Хаваржаа, намаржаа, өвөлжөө, зуслан гээд жилдээ багаар бодоход 4 удаа нүүж суудаг Монгол айл нүүхдээ гэрийнхээ буйрыг, үлдэж буй орчин тойрноо цэвэрлэн,  арц хүж уугуулж ариутган явдаг байсан сайхан уламжлалтай. Энэ нь нэг талдаа дараа дахин ирэхэд цэвэрхэн байх, өвс ургамал нь сэргэн цэцэглэхэд асар их нөлөөтэй боловч нөгөө талаар байгаль дэлхийгээ хайрлах агуу хүнлэг сэтгэлгээний нэгэн илэрхийлэл билээ. Тэр ч бүү хэл үндэсний гутал минь хүртэл газрын хөрсийг сэндийлэхгүй гэсэн гайхалтай ухаан нэвт шингээстэй байдгийг Монгол хүн бүр мэднэ.
Гэтэл ийм агуу ухамсарт ард түмний үр сад суурин соёл иргэншилд шилжиж, их хотынх нь нүүр царай өнөөдөр ямар түвшинд байгаа нь сэтгэл эмзэглэх бас нэгэн асуудал болж байна . Нэг талаар удирдлага, бодлогын дутагдал гэлтэй ч нөгөөтэйгүүр иргэд бидний ухамсартай салшгүй холбоотой. 
    Их хотоо цэвэрхэн байлгахыг хүсэхгүй хотын иргэн гэж үгүй. Гэхдээ хотоо цэвэрлэхээсээ илүүтэй, хорт ухамсаргүй бодлоор яалт ч үгүй дүүрсэн тархиа цэвэрлэх нь дээр биз. 
      Бүгдийг өөрсдөөсөө эхэлцгээе. 
      Их хотоо цэвэрхэн байлгацгаая!

Энийг уншив: Хотоо цэвэрхэн байлгацгааяжиргэе!

0 comments:


Blogobo

  © Blogger templates Newspaper III by Ourblogtemplates.com 2008

Back to TOP