Хичээлээ тараад алхаж явлаа
Хэтийн зүйлд бодлогошрон гэлдэрлээ
Хэн нэгэнтэй мөргөлдөөд хартал
Хөөрхөн охин уучлал хүслээ
Бид хоёр тэгж танилцсан
Бид удаан ярилцсан
Амьдрал хатуу юм гэж эхлээд
Ахиад уулзнаа гэж яриа төгссөн
Түргэн цохилох борхон зүрх минь
Түүнтэй хурдан уулзахыг шаардана
Түг түг хийх зүрхнийхээ үгийг
Тэр охинд л ганцхан жинхнээсээ нээсэн
Олон олон болзоо
Олон олон уулзалт
Олон олон яриа
Олон олон бэлэг
Бас нэгэн болзоо
Гэхдээ бараан уулзалт
Гол харлам яриа
Гөлгөр зүрхийг минь сүвлэв
Булбарайхан биендээ мэс хүргэх болсон зовлонгоо
Би хүсээгүй гэдэг үгтэй цуг жихүүн үдэш надад хэллээ
Бээжин яваад заавал ирнээ хэмээн надаас салахдаа
Бядар хоолойгоор чичирхийлэхийг нь би анзаарсан
Миний нүд сааралтаад явчихлаа
Ханцуйгаараа гайхан шударлаа
Нойтон болсон ханцуйгаа хараад
Нулимсны шидийг тэгэхэд л мэдэрсийм би
Маргааш нь мессеж ирлээ
Миний найз сайн сууж байгаарай гэлээ
Малгайгаа аваад гүйчихмээр байсан ч
Мат-ын багш самбарт гэлээ
Ингэж дэндүү удахаа
Инээмсэглэл чинь надаас нуужээ
Тэгж би хичээлдээ муудлаа
Төгсөх шалгалт хаяанд ирлээ
Зовсны эцэст жаргана гэдэг
Зүгээр ч нэг үгс биш юм
Жилийн дараа ч тэр минь ирэхийг
Зөн совин минь үнэн өгүүлжээ
Гар утас гэнэт дуугарлаа
Гайхан авч байна уу гэлээ
Байна. Чи мөн үү гэлээ
Тийм ээ, би мөн
Баярын тэр нулимс
Яасан ч удаан урсана вэ
Булбарай тэр минь над дээр ирээд
Яасан ч удаан ширтэнэ вэ
Анх би түүнтэй гүүрэн дээр учирсан
Анх би түүндээ сэтгэлийн дэм хайрласан
Анх би түүнээс энэ инээмсэглэлийг харж байна
Харин одоо хайртай гэдгээ хэлэх л үлдлээ.
Би чамд хайртай!
0 comments:
Post a Comment