Хүний оюун ухаан, зүрх сэтгэл бие махбодь цогцоороо макро сансрын өчүүхэн загвар болохыг олон үеийн мэргэд тэмдэглэж ирсэн нь учиртай. Тиймээс хүн бол байгалийн хамгийн том бүтээл мөн. Гэвч хүн одоогийнхоо түүхийн ухаан, аминч сэтгэлтэйгээ байгаль эхийн эзэн байж чадахгүй. Хэрэв ингэж зүрхлэн байгаль түүний хууль жамаас ангид өөрийн явцуу бодлогыг тавих оролдлогоо үргэлжлүүлсээр байхын бол байгаль эх хэдэн тэрбум жилээр бүтээсэн гариг дэлхийгээ аврахын тулд харанхуй мунхаг хүмүүсээс үүрд чөлөөлөх нь дамжиггүй.
Эртний судар шаштирт эртнээс зааж тэмдэглэсэн бүх шинж тэмдэг эргэн тойронд ялгаран тодорч цөвүүн цагийн ёр бүрдсэн үед Майдар бурхан цэвэр ариун сэтгэлтэнд илч гэгээ бэлэглэн, нүгэлтнийг галан галавт юүлж морилох учиртай.
Бархасбадь гарагийн гэрэлд халхлагдан буй, Ража-од дэлхийд улам улмаар дөхөн ойртсоор, хүн төрөлхтөн хамгийн хүнд хэцүү шийдвэрлэх, хамгийн гайхамшигтай сорилт болох – Галыг авчирч байгаа ажээ. Монголчууд галыг хамгийн ариун дээдийн зүйл хэмээн тахиж шүтэж ирсэн уламжлалтай. Галд бузартсан эд зүйлийг ариутгаж, өвчин тахал гарахад түүдэг гал асааж , агаарыг ариутган, бурхандаа залбирахдаа зул өргөж ирсэн. Гал бол амьдралыг тэтгэгч, харанхуйг устгагч билээ. Сансраас манай гаригт ирж буй галыг хүн төрөлхтөн хүлээн авч, бүхий оюун сэтгэл бие цогцосоо зохицуулан хувьсгаж, трансмутацид оруулж чадсан бодгаль, дараагийн орчлын хаалгаар орох эрхтэй болно. Дасан зохицох чадвар бол тухайн зүйл амьдрах уу, устах уу гэдгийг шийдвэрлэдэг.
Майдарын эрин үе нь зөөлөн сэтгэлт зөнч мэргэд, нүгэл хилэнцтэй хүчээр тэмцэхийг тэвчдэг байсан үеийг халж, үнэн цагааныг оддын бороо, гал цахилгаанаар тулган хүлээлгэх болно. Харанхуй гэрэл гэгээний өмсгөлтэй тэнүүчлэн, үнэн цагааныг хавчин боож, туйлдуулах цаг нь дуусч буйг ухааран, зайгаа тавьж өгөхгүйн тулд улангасан улайран тэмцэж байна.
Үүр цайхын өмнө чөтгөрүүд тэнүүчилдэг гэдэг. Харанхуй, үүрийн өмнө өтгөрдөг гэдэг.
Гэвч жам ёсныхоо дагуу үүр цайж, дараа нь мөнхийн гэрэл гэгээ ухаант, агуу сэтгэлт хүн таныг тэврэн авах нь зайлшгүй.
Харанхуй гэрэл хоёрын хоорондох тулалдаан урьд хэзээ ч байгаагүйгээр хөвчирчээ. Сэтгэл оюун дахь гэрэл гэгээт бодол санаа, хүсэл мөрөөдөл бүхнээ хөгжөөхийг шаргуу тэмцэхгүй бол, харанхуй гэдэг эд хөрөнгөд шунах материаллаг сонирхол, амиа хичээх үзлийг хөхүүлэн хөгжөөх замаар өөрийн мэдэлдээ ба амьтны цусанд империл хэмээх хор ялгарч, мэдрэл сэтгэцийг сааталд оруулан, амьдралын энергийг хороодог. Энэ нь хүний ухаан сэтгэцийг хязгаарлан, харанхуй мунхаг байдалд нь хүлэх нөхцлийг бүрдүүлдэг.
Тэгвэл оршин тогтнохуйн гайхамшгийг мэдэрсэн ухаалаг баяр баясгалан хайр энэрэл, талархалын сэтгэл үүсч, эр зоригоо хөвчлөх үед амьдралыг тэтгэгч сэтгэхүйн энерги ундардаг байна. Энэ энерги мэдрэл сэтгэцийг сааталд оруулах дарамт стресс үүсгэх гормонууд сөрөг нөлөөллийг саармагжуулах, биеэс хорыг гадагшлуулах цэвэршүүлэх үйлчлэл үзүүлэн, аз жаргалын гормоныг ялгаруулдаг байна.
Хүмүүс бие биеэ хайрлаж, чадлынхаа хирээр нэг нэгэндээ тусалснаараа ямар ч эд баялаг, албан тушаал, эрх мэдлээр олж чадахгүй, амьдралын энергиэр өөрийгөө хангаж, харанхуйгаас тэр хэрээрээ өөрийгөө тусгаарлах хамгаалалт олж авдаг байна. Библийн зөнч мэргэн Давидад өлсгөлөн барууд халдаж чадаагүйн учир нь энэ л нүдэнд үл үзэгдэгч, сэтгэлийн энергийн хамгаалалтанд байжээ. Гал хүмүүний доторх бүрэнхий харанхуйг гийгүүлж, дорд өчүүхэн гишүүн бүрийг устган хувиргах шидтэй билээ.
Гэрэл харанхуй хоёрын тулалдаан бидний аж төрж буй орчин хүрээлэл, амьсгалж буй атмосферт явагдаж байдгийг тэмдэглэмээр байна. Уурлан бухимдаж, бурхадад эргэлзэж, хайраас урваж худал хэлж мэхлэн, амийг бүрэлгэн, амьтныг хохироож, шуналд хөтлөгдөн, атаархан жөтөөрхөж, гэнэн сэтгэлээр тоглох бүрийд хүн чөтгөр шулмаст эзлүүлж, гэрлээс урван, харанхуйн талд үйлчилж байдаг.
Уучлан өршөөж, тэмцэн ялж, нүгэл хилэнцийг устган, энэрэн хайрлаж, өөрөөс хэтийдсэн агуу их ухаан сэтгэлд бахдан биширч, ухаанаа хурцлан, сэтгэлээ ариусган, ариун цагаанаар ашиг хонжоонд сувдаглалгүй хөдөлмөрлөж, асран тэтгэх бүрийдээ Хүн та гэрэл гэгээг хамгаалагч дайчин байдаг.
Цэнлүүрийн хоёр тавагны нэгээс нөгөө рүү үсэрч харайхаа цэглэж, ухамсартайгаар аль нэгийг нь сонгох цаг нэгэнт ирсэн байна. Энэ тэмцлийн хурдан удаанаас үл хамааран, жам ёсныхоо дагуу үүр цайж харанхуйг устган, гэрэл ялах нь гарцаагүй.
0 comments:
Post a Comment