Гартаа барин шуудайнд хийн
Янз янзаар биднийг тараалаа
Ганц ч зүйлийг мэдэхгүй газар
Намайг тэд орхиж одлоо.
Хүн бүр л яаран алхана
Хэн ч над руу тоож харахгүй
Хичнээн уйлж тусламж эрсэн ч
Хэнэг ч үгүй дээгүүр харан инээлдэнэ.
Зарим нь надаас сэжиглэн холдуулна
Заяа минь ийм хойно яая гэхэв ертөнц дээр би
Зах зухаас нь дөнгөж л мэдэрч байгаа надад
Зааж өгөөд ээж рүү минь явуулчих хүн даанч энд алга.
Тарааж орхисон ахан дүүсийн минь
Тавилан төөрөг нь янз янз байжээ.
Тавилан төөргийг нь зохицуулдаг биш бил үү
Тамын хорвоод юунд илгээв ээ бурхан минь та.
Анхаарал болгоомжгүйгээсээ болж
Ахан дүүс маань эндсэн нь байна.
Аварга дугуйтай автобусны доор орж
Амь тавин тэгширсэн нь ч харагдана.
Дэмий зүйл хийж байгаагаа ч мэдэхгүй
Дэндүү нүгэлт хүмүүсийн наргиа болж
Даанч жаахан биеэрээ хана савж үхсэн
Дээд ахын минь гаслаан чихэнд минь сонсогдоно.
Эхээс олуулаа төрдөг ч биднээс
Эндэлгүй үлддэг нь цөөн бололтой
Идэж уух ч зүйл олдохгүй
Энэ тэрүүгээр тэнэж явна
Хашааны буланд очиж
Хар хүйтнээс жаахан нөмөрлөлөө
Хамаг бие минь дагжин чичирнэ
Харанхуй хорвоод ээж минь намайг юунд төрүүлэв ээ.
Би уйлж ч үзлээ
Чичрэн дуулж ч үзлээ
Талд яваа ганц хамхуул шиг
Тарчилж би даанч цөхөрлөө.
Хаалга дуугарч гэрэл туслаа
Харанхуй дунд над руу ойртлоо
Сандарч тэвдэн зугтъя гэвч
Салж түдэлгүй намайг барилаа.
За одоо ч өнгөрөө биз дээ
Зовлонгүй түргэн л дуусгаасай намайг
Нүдээ нээе ч зориг хүрэхгүй
Нойтон хөл минь салганана.
Гэнэт нэг л өөр санагдав
Гарын элч бөөрөнд минь нэвчив
Хөөрхий дөө чи хөлдлөө ш дээ
Хүний үнэргүй новшнууд ингээд төөрүүлчихдэг юм гэлээ
Намайг тэврэн гэр лүү ороход
Нүд гялбам хурц гэрэл
Нүүр илбэм илч дулаан
Үнэхээр аврал мэт санагдана.
Ээжийнхээ мөөмнөөс ч салаагүй
Эвий амьтан байна даа чи
Май үүнийг уучих
Манайхан одоохондоо байхгүй байна гэв.
Амттай сүү ууж
Агшин зуур амарлаа
Нэг л тайвшрах шиг болсон чинь
Нам унтчихжээ би
Гадаа чимээнээр сэрлээ
Гэрийн хаалга сэрдхийн онгойлоо
Юун гөлөг вэ энэ чинь гэж
Ёжилсон байдалтай аврагчаас минь асуулаа
Аан гадаа байсан юмаа хөөрхий
Арайхийн зогсож байсийм зайлуул
Хүүгээ та мэдэхгүй биш дээ ээж ээ
Хөл нь хөлдөх гэж байсиймаа гэлээ
Ээ миний хүү болохгүй л юмсан даа
Энэ жил нохой авч болохгүй ш дээ
Эртхэн гаргаж явуулсан нь дээр дээ
Эм юм байна бүр ч дэмий гэлээ
Мэднээ ээжээ мэдэлгүй яахав
Нойр нь сэргэхээр л гаргая даа
Миний дараагийн төрөл ч юм бил үү
Монгол хүн шүү дээ би чинь гэж байна.
Удалгүй бие минь ч тэнийлээ
Урагш хойш гүймээр санагдлаа
Ухаангүй балчир намайг
Урам өгөн тоглуулж өхөөрдлөө
Хэзээ гарахийгаа би бараг л мэдэж байсийм
Хэн ч буруугүй шүү үүнд минь
Хэзээ үхэхээ ч бараг тааварласан
Хэний ч амьдралд тохионо шүү дээ үхэл чинь
Цаг нь дуусчээ
Жаргалын минь
Явах болжээ
Диваажин шиг өргөөнөөс
Уучлаарай бяцхан гөлөг минь
Өсгөж чадалгүй явуулсанд минь
Хорвоогийн хууль хатуу байдаг юм
Хор бузарт дарагдаж дийлдсэн юм.
Эртхэн амар даа анд аа
Энд байсны хэрэггүй
Болдогсон бол би ч гэсэн
Бурхны зүг явмаар л байна
Даанч би энд тушаалтай байгаа
Даалгаврыг нь заавал биелүүлэх ёстой бурхныхаа
Дэндүү нүгэлт хорвоод
Дээдийн зараалаар амьтдарч байна би
Гэж аврагч минь тайлбарлана
Гэнэн яваа надад
Гэрэл дулаан бэлэглэсэнд баярлалаа
Гэгээн авралт ах минь
Аравхан хоногийн настай ч би
Аврагч гэж таныг л хэлнэ
Аура нь цацарсан гэгээнтэн олон байдаггүй юм
Ам алдаж таныг бурханд заавал айлтгана аа.
Энэ цагаас хойш
Олон цаг өнгөрчээ
Эрэлхэгээр амьдаръя гэсэн ч
Болдоггүй хорвоо байна
Эрэмгий алхъя гэсэн ч
Илчгүйгээр амьсгалдаггүй ертөнц байна
Одоо нэгэнт цаг минь иржээ
Орилъё гэвч хоолойгүй болжээ
Өлсөж даарахыг ч бүр мартлаа
Үхэж байгаа нь энэ бололтой
Гэхдээ талархлаа
Гэртээ оруулсанд баярлалаа
Арван естэй тэр эр хүн байгаагүй бол
Ахар бодолдоо би буруу зүйл тээх байлаа
Түүнийг байгаагүйсэн бол гэж би төгсөе
Түүнд аз жаргал хүсье гэж би ерөөе
Атгахан хүрэхгүй энэ биений
Амсаж чадаагүй жаргалыг минь аваарай
Таньгүйгээр би
Хүний хорвоод бурхан амьдардагийг мэдэхгүй байсийм
Таньгүйгээр би
Хүний хорвоод буянтан байдгийг анзааралгүй өнгөрөх байсийм
Сайн үйлс чинь дэлгэрэх болтугай
Сайхан бүхэн чинь цэцэглэх болтугай
Миний аврагч!
Баяртай
Диваажинд уулзая!
жиргэе!
Янз янзаар биднийг тараалаа
Ганц ч зүйлийг мэдэхгүй газар
Намайг тэд орхиж одлоо.
Хүн бүр л яаран алхана
Хэн ч над руу тоож харахгүй
Хичнээн уйлж тусламж эрсэн ч
Хэнэг ч үгүй дээгүүр харан инээлдэнэ.
Зарим нь надаас сэжиглэн холдуулна
Заяа минь ийм хойно яая гэхэв ертөнц дээр би
Зах зухаас нь дөнгөж л мэдэрч байгаа надад
Зааж өгөөд ээж рүү минь явуулчих хүн даанч энд алга.
Тарааж орхисон ахан дүүсийн минь
Тавилан төөрөг нь янз янз байжээ.
Тавилан төөргийг нь зохицуулдаг биш бил үү
Тамын хорвоод юунд илгээв ээ бурхан минь та.
Анхаарал болгоомжгүйгээсээ болж
Ахан дүүс маань эндсэн нь байна.
Аварга дугуйтай автобусны доор орж
Амь тавин тэгширсэн нь ч харагдана.
Дэмий зүйл хийж байгаагаа ч мэдэхгүй
Дэндүү нүгэлт хүмүүсийн наргиа болж
Даанч жаахан биеэрээ хана савж үхсэн
Дээд ахын минь гаслаан чихэнд минь сонсогдоно.
Эхээс олуулаа төрдөг ч биднээс
Эндэлгүй үлддэг нь цөөн бололтой
Идэж уух ч зүйл олдохгүй
Энэ тэрүүгээр тэнэж явна
Хашааны буланд очиж
Хар хүйтнээс жаахан нөмөрлөлөө
Хамаг бие минь дагжин чичирнэ
Харанхуй хорвоод ээж минь намайг юунд төрүүлэв ээ.
Би уйлж ч үзлээ
Чичрэн дуулж ч үзлээ
Талд яваа ганц хамхуул шиг
Тарчилж би даанч цөхөрлөө.
Хаалга дуугарч гэрэл туслаа
Харанхуй дунд над руу ойртлоо
Сандарч тэвдэн зугтъя гэвч
Салж түдэлгүй намайг барилаа.
За одоо ч өнгөрөө биз дээ
Зовлонгүй түргэн л дуусгаасай намайг
Нүдээ нээе ч зориг хүрэхгүй
Нойтон хөл минь салганана.
Гэнэт нэг л өөр санагдав
Гарын элч бөөрөнд минь нэвчив
Хөөрхий дөө чи хөлдлөө ш дээ
Хүний үнэргүй новшнууд ингээд төөрүүлчихдэг юм гэлээ
Намайг тэврэн гэр лүү ороход
Нүд гялбам хурц гэрэл
Нүүр илбэм илч дулаан
Үнэхээр аврал мэт санагдана.
Ээжийнхээ мөөмнөөс ч салаагүй
Эвий амьтан байна даа чи
Май үүнийг уучих
Манайхан одоохондоо байхгүй байна гэв.
Амттай сүү ууж
Агшин зуур амарлаа
Нэг л тайвшрах шиг болсон чинь
Нам унтчихжээ би
Гадаа чимээнээр сэрлээ
Гэрийн хаалга сэрдхийн онгойлоо
Юун гөлөг вэ энэ чинь гэж
Ёжилсон байдалтай аврагчаас минь асуулаа
Аан гадаа байсан юмаа хөөрхий
Арайхийн зогсож байсийм зайлуул
Хүүгээ та мэдэхгүй биш дээ ээж ээ
Хөл нь хөлдөх гэж байсиймаа гэлээ
Ээ миний хүү болохгүй л юмсан даа
Энэ жил нохой авч болохгүй ш дээ
Эртхэн гаргаж явуулсан нь дээр дээ
Эм юм байна бүр ч дэмий гэлээ
Мэднээ ээжээ мэдэлгүй яахав
Нойр нь сэргэхээр л гаргая даа
Миний дараагийн төрөл ч юм бил үү
Монгол хүн шүү дээ би чинь гэж байна.
Удалгүй бие минь ч тэнийлээ
Урагш хойш гүймээр санагдлаа
Ухаангүй балчир намайг
Урам өгөн тоглуулж өхөөрдлөө
Хэзээ гарахийгаа би бараг л мэдэж байсийм
Хэн ч буруугүй шүү үүнд минь
Хэзээ үхэхээ ч бараг тааварласан
Хэний ч амьдралд тохионо шүү дээ үхэл чинь
Цаг нь дуусчээ
Жаргалын минь
Явах болжээ
Диваажин шиг өргөөнөөс
Уучлаарай бяцхан гөлөг минь
Өсгөж чадалгүй явуулсанд минь
Хорвоогийн хууль хатуу байдаг юм
Хор бузарт дарагдаж дийлдсэн юм.
Эртхэн амар даа анд аа
Энд байсны хэрэггүй
Болдогсон бол би ч гэсэн
Бурхны зүг явмаар л байна
Даанч би энд тушаалтай байгаа
Даалгаврыг нь заавал биелүүлэх ёстой бурхныхаа
Дэндүү нүгэлт хорвоод
Дээдийн зараалаар амьтдарч байна би
Гэж аврагч минь тайлбарлана
Гэнэн яваа надад
Гэрэл дулаан бэлэглэсэнд баярлалаа
Гэгээн авралт ах минь
Аравхан хоногийн настай ч би
Аврагч гэж таныг л хэлнэ
Аура нь цацарсан гэгээнтэн олон байдаггүй юм
Ам алдаж таныг бурханд заавал айлтгана аа.
Энэ цагаас хойш
Олон цаг өнгөрчээ
Эрэлхэгээр амьдаръя гэсэн ч
Болдоггүй хорвоо байна
Эрэмгий алхъя гэсэн ч
Илчгүйгээр амьсгалдаггүй ертөнц байна
Одоо нэгэнт цаг минь иржээ
Орилъё гэвч хоолойгүй болжээ
Өлсөж даарахыг ч бүр мартлаа
Үхэж байгаа нь энэ бололтой
Гэхдээ талархлаа
Гэртээ оруулсанд баярлалаа
Арван естэй тэр эр хүн байгаагүй бол
Ахар бодолдоо би буруу зүйл тээх байлаа
Түүнийг байгаагүйсэн бол гэж би төгсөе
Түүнд аз жаргал хүсье гэж би ерөөе
Атгахан хүрэхгүй энэ биений
Амсаж чадаагүй жаргалыг минь аваарай
Таньгүйгээр би
Хүний хорвоод бурхан амьдардагийг мэдэхгүй байсийм
Таньгүйгээр би
Хүний хорвоод буянтан байдгийг анзааралгүй өнгөрөх байсийм
Сайн үйлс чинь дэлгэрэх болтугай
Сайхан бүхэн чинь цэцэглэх болтугай
Миний аврагч!
Баяртай
Диваажинд уулзая!
1 comments:
its pityful. But its true tho. Poor puppy. I like this poem.
Post a Comment