Saturday, May 29, 2010

Шинэ ертөнцийн үүд

   Нарлаг сайхан намрын өдөр байлаа. Арван жилийн сургуулиа төгсөөд хүссэн мэргэжлээрээ сурах болсондоо сэтгэл минь дулаахан явсан цаг. Амьдрал надад зовлон тулгаагүй. Харин амьдрал намайг алхам тутамд минь бяцхан бяцхан бэрхшээлээр сорьдог байлаа.


   Тэдгээр сорилтууд л өнөөдрийн намайг бүтээсэн. Гэхдээ л болоогүй. Маргааш би илүү боловсронгуй бурхны бүтээл болох болно.
   Нар тэнгэрт гийж, хотын гудамжаар хөл хөдөлгөөн урьдын адил мэт боловч хүүхдүүдийн шуугилдах чимээ, хөл доор минь зогсон элдвийг зүрхэнд минь шивнэх халтар гөлөгийн харц, энхрий хайртыгаа дурсан бодлогошрох миний сэтгэл гээд бүгд нэг л өөр байсныг тэрүүхэндээ би анзааралгүй алхаж явлаа.
   Ангийнхаа найзыг дуудан, уулзахаар товлосон газраа ирж амралтын өдөр гэж далимдуулан ганц ганц хүйтэн пиво уухаар ойрхон pub руу орцгоов. Бид хоёрын яриа их нийлнээ. Гэр бүл, ирээдүй, шашин, хайр сэтгэл зэрэг мөнхийн гэх сэдвүүдээс авахуулаад хөдөө нутгийн тансаг сайхан, хурдан морьдын бахдам төрх, тэдний түүх бас зарим нэг өөрсдийн асуудлын талаар гээд л бидний ярианд байхгүй сэдэв ¿ã¿é.
     Бид тэнд нэлээд удчихжээ. Тэндээс гараад элдвийг ярилцан гудамжаар инээлдэн алхлаа. Өөр нэг найзынх руугаа алхаж явах замдаа бид номын дэлгүүрийн урдуур өнгөрсөн юм. Гэнэт надад номын дэлгүүр ороод гаръя гэсэн бодол төрж найздаа хэлтэл тэр уриалгахан гэгч нь миний саналыг дэмжлээ.
     Бага байхаас минь ном их уншдаг сайн хүү хэмээн хүмүүс намайг магтдаг байсан ч яг тэр үед бол би хамгийн сүүлд ямар ном уншсанаа ч санахгүй байæ áèëýý..
     Ингээд дэлгүүр лүү орж эхний тавиур дээр очив. Найз маань ч намайг даган тэр тавиур дээр очсон ч удалгүй өөр тавиур луу явлаа. Тэр үед миний нүдэнд нэг ном тодоос тод тусч байсан нь, нүүр хуудсан дээрээ цэнхэр цэлмэг тэнгэрт нисэх энхийн цагаан тагтаа, бас хоёр алгаа дэлгэж түүн дээр ид шидийн мэт гэрэл цацран лянхуа цэцэг дэлбээлж буйг дүрслэн харуулсан зураг бүхий ном өөр нэгэн номны цаанаас цухуйж байлаа. Би түүнийг авч гарчиглан зохиогчдын үг, оршил, мөн түүнчлэн эхний бүлгийг бараг дуустал уншсан.
    Тэр номонд яг л миний хүсч байсан зүйлийг бас миний төсөөлөө ч үгүй олон зүйлсийг бичсэн байв. Íом миний төсөөлөл, ертөнцийг үзэх үзэл, ойлголтыг эмхтгэн цэгцэлж өгсөн юм. Ингэж л би анх Рейкийн тухай олж мэдлээ.
    Àнагаахын ñóðãóóëüä ýëñýí îðñîí áàéñàí учир Рейки буюу анагаах бясалгал миний сэтгэлийг ихýä татаж билээ. Íомыг авах хүсэл ìàø их байсан ч òóõàéí үед  мөнгө хүрээгүй нь надад бас л нэгийг бодогдуулж байлаа. Би арын хуудаснаас 2 утасны дугаар тэмдэглэж аваад номын дэлгүүрээс гарч найзаасаа салаад шууд гэртээ харив. Ирсэн даруйдаа нөгөө дугаар луу залгаж, хаанаас илүү их мэдээлэл авч болох талаар лавлаòàë хаяг байршилаа зааж өгөөд, ажлын цагаар дуртай өдрөө ирж болноо гэж тэр хүн хариулав. Би ч их догдолж байлаа. Яг л анхны болзоондоо яаран гэрээсээ гарч байсан цаг эргээд ирэх шиг мэдрэмж. Яаран гарч заасан хаягийн дагуу очлоо.
   Оффис руу íü ороод би нэг л өөр зүйлийг мэдðýâ. Урьд нь мэдэрч байгаагүй ч миний сэтгэл тэр л зүйлийг мэдрэхийг хүсч, догдолж, бас баясч байлаа. Хаалгыг нь тогшиж ороод, ирсэн зорилго болоод энэ тухай номноос олж уншсанаа хэлтэл <<цаг нь болохоор л хүмүүс ирдэгиймаа, миний хүү.>> гэж хэлсэн тэр хүний үг сэтгэлийг минь òóí ÷ их хөдөлгөж, би баярласандаа ººðèéí ýðõã¿é èíýýìñýãëýæ байв. ßàãààä ÷ þì ¿íýõýýð èõ õºäºëæ áàéñàí. Ñýòãýë õºäëºëºº áàðèõ íàäàä íýëýýä õýö¿¿ áàéëàà. Сүүлд энэ хүн миний багш болсон юм. Ингэж л би Рейкийн хүчтэй учирсан.
   Удалгүй Рейкийн ван хүртэж /эхний цэнэгжүүлэлт/ Рейкийн тухай илүү ихийг сурч мэдэх дүүрэн эрмэлзлэлтэй боллоо. Бясалгал, шашин, далд ухаан судлалын олон ном, сэтгүүл, мэдээллийг уншиж, өөрийнхөө хувьд цоо шинэ дэвшилд хүрсэн. Гэхдээ хамгийн гайхалтай нь энэ бол зөвхөн эхлэл.
    Биеэр минь дамжин урсах их энергийг би мэдэрч байна. Би талархаж байна... Хүн төрөлхтөнд түүнийг нээж өгсөн аугаа багш Микао Юсуй танд талархаж байна... Би бүх зүйл, хүн, юмсад талархаж байна...
Рейки – Амьдралын эрч хүч
Тэр хэзээ ч муу зүйлд ашиглагдахгүй
Тэр үргэлж сайн сайханд зориулагддаг.

Энийг уншив: Шинэ ертөнцийн үүджиргэе!

0 comments:


Blogobo

  © Blogger templates Newspaper III by Ourblogtemplates.com 2008

Back to TOP