Thursday, December 9, 2010

Чамд

Зүрхний үгээ уудлан
Зүгээр л чамдаа би дуулгахыг хүслээ
Зөрлөгт амьдралын энэхэн мөчлөг дээр
Зөвхөн чамдаа гэж би чинь бичлээ
Хал үзсэн гэж бардамнах зүрхнийхээ чадлыг
Хайртай хүнийхээ өмнө очоод иймхэн гэж санасангүй
Хонгорхон энхрий чамдаа илчлэх чин сэтгэлээ
Хулчгар зандаа дарагдах тиймхэн гэж төсөөлсөнгүй
Алдсан алдаа бүр
Сургамж болон тархинд минь шигдэнэ
Харамссан харуусал болгон
Хадаас болон цээж рүү минь шигдэнэ
Одоо хайр минь нэгэнт оройтжээ
Орчлон ертөнцийг өвөл нөмөрчээ
Хавар болж яргуй цухуйхын цагт
Хамаг сэтгэлд минь хайрын сарнай дэлбээлэг
Цэцэглэн ургах тэрхүү сарнай
Цээжинд минь шигдсэн хадаасыг сугалаг
Хайраар дүүрэн түүний минь илчинд
Хадаасны шарх илааршин сорвижиг


Энийг уншив: Чамджиргэе!

0 comments:


Blogobo

  © Blogger templates Newspaper III by Ourblogtemplates.com 2008

Back to TOP