Saturday, December 25, 2010

Gee ft S4 - Буруугүй буруутнууд

Хэн ч гэсэн алддаг шүү дээ
Тэд нарт хэт их бүү хатуурхаач
Хир угаахад л арилдаг юм
Тэднийг бүү гадуурхаач
                                                                Үүнийг нэг сануулъя ...

Tuesday, December 21, 2010

Хайр бүх хүний зүрхэнд бий ...

    Санаандгүй сууж байтал энэ л үг миний чихэнд нэг л содон сонсогдлоо. Хайр бүх хүний зүрхэнд бий...  Хэдийгээр реклам ч гэлээ үг нь их таалагдсан учир энэ тухай бичихээр шийдэв.
    Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг ч хайр хүн бүрт л бий. Тэр ч бүү хэл хүн бүрийн зүрхэнд асар их хайр байгаа гэдэгт би итгэж байна.
    Энэ хорвоо ертөнц дээр бид бие биенээ шүүмжилж, тодорхойлсоор сайн бас муу хүн гэхчилэн олон ангилалыг үүсгэсэн. Зарим нь үнэхээр өөрсдөөс нь үүдэлтэй байдаг ч угтаа бол бид л үүнийг бий болгодог шүү дээ. Гэхдээ сайн ч бай, муу ч бай хүн бүрийн зүрхэнд хайр лав бий.
    Хэн нэгнээс санаа зовохгүйгээр, бардам ихэмсэг зандаа дийлдэлгүйгээр зүрхэн дэх хайраа хэрэгтэй зүйлд нь зарцуулдаг байгаасай. Хүн бүр ...
Зүрхэн дэх хайраа мэдэрч амьдраасай.
Хайр хүн бүрийн зүрхэнд бий.
 Үнэхээр сайхан реклам хийжээ. UNITEL-ийг рекламдах гэж тавьсангүй. Гэхдээ би сонгодог үйлчилгээний үнэнч хэрэглэгч. Надад таалагддаг. 

Бүх хүний зүрхэнд хайр бий. Би итгэж байна ...  
Яг л түүн шиг.
                                                     Mother Teresa
                            Mother Teresa

                                                         Mother Teresa
                                                                      

Wednesday, December 15, 2010

Дурлал минь


                  Хайрын халуун галанд 
            Шатаж улайсаж явсан,
       Хан хорвоод ганцхан 
            Ижлээ эрж явсан,
       Хүний юманд шунаж 
            Дурлаж халуурч яваагүй,
       Хүрэл бамбар зүрх минь 
            Одоо нэг л биш явна ...

Tuesday, December 14, 2010

Хотоо цэвэрхэн байлгацгаая

     Эрт дээр үеэс нүүдлийн гэх соёл иргэншлээрээ дэлхийд танигдсан ард түмэн бол бидний Монголчууд билээ. Үүгээрээ ч миний Монгол хамгийн зөв хэмнэлтэй ард түмэн юм. Хаваржаа, намаржаа, өвөлжөө, зуслан гээд жилдээ багаар бодоход 4 удаа нүүж суудаг Монгол айл нүүхдээ гэрийнхээ буйрыг, үлдэж буй орчин тойрноо цэвэрлэн,  арц хүж уугуулж ариутган явдаг байсан сайхан уламжлалтай. Энэ нь нэг талдаа дараа дахин ирэхэд цэвэрхэн байх, өвс ургамал нь сэргэн цэцэглэхэд асар их нөлөөтэй боловч нөгөө талаар байгаль дэлхийгээ хайрлах агуу хүнлэг сэтгэлгээний нэгэн илэрхийлэл билээ. Тэр ч бүү хэл үндэсний гутал минь хүртэл газрын хөрсийг сэндийлэхгүй гэсэн гайхалтай ухаан нэвт шингээстэй байдгийг Монгол хүн бүр мэднэ.
Гэтэл ийм агуу ухамсарт ард түмний үр сад суурин соёл иргэншилд шилжиж, их хотынх нь нүүр царай өнөөдөр ямар түвшинд байгаа нь сэтгэл эмзэглэх бас нэгэн асуудал болж байна . Нэг талаар удирдлага, бодлогын дутагдал гэлтэй ч нөгөөтэйгүүр иргэд бидний ухамсартай салшгүй холбоотой. 
    Их хотоо цэвэрхэн байлгахыг хүсэхгүй хотын иргэн гэж үгүй. Гэхдээ хотоо цэвэрлэхээсээ илүүтэй, хорт ухамсаргүй бодлоор яалт ч үгүй дүүрсэн тархиа цэвэрлэх нь дээр биз. 
      Бүгдийг өөрсдөөсөө эхэлцгээе. 
      Их хотоо цэвэрхэн байлгацгаая!

Sunday, December 12, 2010

Би чамд хайртай

                           Хичээлээ тараад алхаж явлаа
                           Хэтийн зүйлд бодлогошрон гэлдэрлээ
                           Хэн нэгэнтэй мөргөлдөөд хартал
                           Хөөрхөн охин уучлал хүслээ
                   Бид хоёр тэгж танилцсан
                   Бид удаан ярилцсан
                   Амьдрал хатуу юм гэж эхлээд
                   Ахиад уулзнаа гэж яриа төгссөн
                          Түргэн цохилох борхон зүрх минь
                          Түүнтэй хурдан уулзахыг шаардана
                          Түг түг хийх зүрхнийхээ үгийг
                          Тэр охинд л ганцхан жинхнээсээ нээсэн
                    Олон олон болзоо
                    Олон олон уулзалт
                    Олон олон яриа
                    Олон олон бэлэг
                                 Бас нэгэн болзоо
                                 Гэхдээ бараан уулзалт
                                 Гол харлам яриа
                                 Гөлгөр зүрхийг минь сүвлэв

Thursday, December 9, 2010

Master Reiki

Чамд

Зүрхний үгээ уудлан
Зүгээр л чамдаа би дуулгахыг хүслээ
Зөрлөгт амьдралын энэхэн мөчлөг дээр
Зөвхөн чамдаа гэж би чинь бичлээ
Хал үзсэн гэж бардамнах зүрхнийхээ чадлыг
Хайртай хүнийхээ өмнө очоод иймхэн гэж санасангүй
Хонгорхон энхрий чамдаа илчлэх чин сэтгэлээ
Хулчгар зандаа дарагдах тиймхэн гэж төсөөлсөнгүй

Wednesday, December 8, 2010

''The secret''-ээс

   Цаг ямагт бүтээл төрж байдаг. Хүн урьд өмнөхөө санаж байхад ч тэр, эсвэл шинэ сонин юмны тухай бодож байхад ч тэр, тэдгээр нь шууд л бүтээл болох үйл ажиллагаанд орж байдаг. Бодол санааны үр дүнд ямар нэгэн юм бий болно.
   Таны одоо бодож байгаа зүйл ирээдүйн амьдралыг чинь бүтээнэ. Та бодол санаагаараа амьдралаа бүтээдэг болохоор тэр шүү дээ. Та дандаа бодож явдаг болохоор БҮТЭЭЛ бий болгох үйл ажиллагаанд ямагт оролцож байна гэсэн үг.
   Илүү их бодож, санаж явдаг зүйлс чинь л "бүтэж", "бий болж", бодит амьдралын нэг хэсэг болно.

Tuesday, December 7, 2010

Мөнгө

Мөнгөөр байшин худалдан авч болно, харин гэр бүл худалдан авч чадахгүй
Мөнгөөр цаг худалдан авч болно, харин хугацаа худалдан авч чадахгүй
Мөнгөөр ор худалдан авч болно, харин нойр худалдан авч чадахгүй
Мөнгөөр эмч худалдан авч болно, харин эрүүл мэнд худалдан авч чадахгүй
Мөнгөөр ном худалдан авч болно, харин мэдлэг худалдан авч чадахгүй
Мөнгөөр байр суурь худалдан авч болно, харин хүндлэл худалдан авч чадахгүй
Мөнгөөр цус худалдан авч болно, харин амьдрал худалдан авч чадахгүй
Мөнгөөр секс худалдан авч болно, харин хайрыг чадахгүй

Friday, December 3, 2010

Robbie Williams - Feel

Жавхлан - Андгай

Хөхний сүүний ач холбогдол

    Дөнгөж төрөөд энэ хорвоотой танилцаж буй энхрий үрсийн тань эрүүл мэндэд хөхний сүү олон талын ач холбогдолтой. Хөхний сүүгээр хооллож байгаа хүүхэд өвчлөх нь бага байдаг. Хүүхдийг 6 сар хүртэл нь зөвхөн хөхний сүүгээр хооллож, дараа нь нэмэгдэл хоолонд оруулснаар хүүхэд хэрэгцээт шимт бодисоо хангалттай авч, хэвийн өсөж бойжих нөхцөл бүрдэнэ.


Хөхний сүүний ач холбогдол:
  •  Хөхний сүүгээр хооллодог хүүхэд тэжээвэр хүүхдийг бодвол суулгалт, хоол боловсруулах замын халдвар, амьсгалын замын халдварт өвчнөөр өвдөх нь бага байдаг.
  • Бифидус хэмээх хүчин зүйл нь хүүхдийн гэдсэнд тусгай бичил биетэн өсөж үржихэд нөлөөлдөг бөгөөд энэ нь эмгэг үүсгэгч бусад нянгаас хамгаалдаг. 
  • Үрэвслийн эсрэг олон хүчин зүйлс агуулах ба үрэвсэл явагдах шалтгааныг бууруулдаг.
  • Хөхний сүүний амьд эсүүд болох лимфоцит, макрофаг нь аливаа өвчний үүсгэгчийг устган бие махбодийг халдвараас хамгаална.
  • Хүүхдийг эхийн өвчнөөс хамгаалах эсрэг бие хөхний сүүнд агуулагддаг. 
  • Өсөлтийн хүчин зүйлс нь хүүхдийн өсөлт, бойжилт, дархлалын ба төв мэдрэлийн тогтолцоо, арьс зэрэг эрхтний өсөлт хөгжлийг хангаж байдаг.
  • Хөхний сүү вирус, шимэгч хорхойн эсрэг хүчин зүйлс агуулдаг.
  • Хөхний сүүний уураг казеин багатай, тогтоц нь зөөлөн, хурдан шингэдэг учир харшил үүсгэдэггүй. 

Tuesday, November 30, 2010

Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ - О.Дашбалбар


Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнээ харанхуй нүх рүү битгий түлх
Архинд орсон нэгнээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй тэрийг нь олж хэл
Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Thursday, November 25, 2010

Баярын мэнд хүргэе!


Агуу суу билэг сүр хүчээ хослуулан
Алтан дэлхийн хүн зоныг байлдан дагуулсан
Мэргэн оюун хүнлэг энэрэнгүйн илэрхийлэл 
Монгол өвөг дээдсийн үр сад танаа
    Улс тунхагласны 86 жилийн ойн баярын мэнд хүргэе!!! 

   
      Миний Монголын сүр хүч үүрд мандан бадраг!

Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би - Дэндэвийн Пүрэвдорж

Тусгаар тогтнол

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Saturday, November 20, 2010

Эрүүл мэнд хайрлаач, Эд хөрөнгө, эрх мэдлээ бүгдийг нь өгье!

     Цэл залуу наснаасаа л сайхан амьдрал, тэр дундаа юугаар ч дутахааргүй чинээлэг, хэнээс ч дутахааргүй хөрөнгөтэй, тэр ч бүү хэл бусдаас илүү баян амьдрахыг хүсэхгүй хүн гэж үгүй. Ингээд л мөнгөний хойноос улайран ажиллаж, ар гэр ахуй амьдралаа орхигдуулан мөнгөтэй байвал, мөнгө олж л байвал болох байх гэж бодох хүн олон байдаг юм шиг. Магадгүй тэдний 10% нь л хүссэндээ хүрч чаддаг байх. Харамсалтай нь одоо л хангалттай мөнгөтэй боллоо гэтэл өвчин зовлон ороож хамаг байдгаа баран эсвэл бүр өвчин эдгэхийн аргагүй хүндэрсэн гашуун түүх, эмгэнэлт жишээнүүд цөөнгүй байдаг бололтой. Гашуун ч гэлээ үнэн.

Tuesday, November 16, 2010

I am Mongolian

    Төрсөн цагаас минь хойш сэтгэл зүрхний минь ариун галын үзүүрт нэгэн дөл үргэлжид нэг л онцгой бадамлаж ирсэн. Энэхүү дөл цаг хугацаа улиран өнгөрөх тусам 
 

Tuesday, September 21, 2010

Бухимдал


     Миний амьдрал үргэлжилсээр ... Сайн бас тааруухан гэх олон үйл явдлууд цаг үргэлж ээлжилсээр ... Би заримдаа ухаантай байж чаддаг. Харин нэлээдгүй тохиолдолд огтхон ч чадахгүй. Уурлаж бухимдан бүхнийг байгаагаас нь дордуулж орхино. Гэхдээ би аль болох сайн сайхан амьдрахыг л хүснэ. Бүгд л түүнийг хүсдэг. Тохилог орчинд, тохилог орон гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ, хөгжилтэй яриа өрнүүлэн аз жаргалтайгаар аж төрөхийг, бас хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг  би эрмэлздэг. Гэхдээ тийм байхад саад олонтаа байх юм.

Monday, June 28, 2010

Ээж бурхан


Энэхэн замбуулинд төрснөөс минь хойш
Ижий бурхан надад бүхнийг өгсөн
Эрээнтэй бараантай амьдралын дунд 
Ижий минь намайг хүмүүн болгосон

Уйлахад минь аргадаж 
Ухаангүй гэнэн аашлахад минь загнаж
Энэ насандаа хүний ёсоор амьдрах 
Энгийн мөртлөө агуу ухааныг надад сургасан

Thursday, June 17, 2010

Миний чиний бидний эх орон ...

Эх орны минь газар шороо, агаар ус хэвлийдээ өсгөж бойжуулсан хүн ард биднээсээ тусламж эрэн, нулимс бөмбөрүүлэх мэт өдрөөс өдөрт харах тусам сэтгэл шимширч, өр өмөлзөнө...

Шинэ эриний тухай (4) - Эзотерикч Сома

Гумилевын үзэж байснаар монгол хүн Азийн зүрхэнд асар их энергийн даралт дор оршин тогтнож ирсэн нь санамсаргүй зүйл биш ээ. Ердөө л 700000 хүн амтай байсан Монголчууд 13 дугаар зуунд өчнөөн олон сая хүнтэй ази европын олон орнуудыг эзэлснээр, Евроазийг бүхэлд нь эрхшээлдээ оруулан ноёрхож байсан хүн төрөлхтний түүхэн дэх цорын ганц үндэстэн билээ. 
Монгол хүн заяа буянаар олдсон энергийн нөөц бололцоогоо эцэг өвгөдийн сүнс ч баярлах тэмцэл - гэрэл гэгээний төлөөх тэмцэлд ухамсартайгаар өргөвөл, Майдар бурханыг үеийн үед хүлээж, нартын амьдралыг орхихдоо Шамбалын оронд уулзах ерөөл тавин буцдаг байсан ухаант өтгөсийнхөө мөрөөдлийг биелүүлэх бус уу? Сэтгэлд гэрэл гийвээс, буян хурж, эд материал ч аяндаа хүссэн хэмжээгээр ирэх болно. Гэгээн сайхан идеал, туйлын хүслэнгийнхээ төлөө өөрийгөө золиослоход бэлэн няцашгүй дайчин чанар генд маань бий. 

Wednesday, June 16, 2010

Шинэ эриний тухай (3) - Эзотерикч Сома

   Хүний оюун ухаан, зүрх сэтгэл бие махбодь цогцоороо макро сансрын өчүүхэн загвар болохыг олон үеийн мэргэд тэмдэглэж ирсэн нь учиртай. Тиймээс хүн бол байгалийн хамгийн том бүтээл мөн. Гэвч хүн одоогийнхоо түүхийн ухаан, аминч сэтгэлтэйгээ байгаль эхийн эзэн байж чадахгүй. Хэрэв ингэж зүрхлэн байгаль түүний хууль жамаас ангид өөрийн явцуу бодлогыг тавих оролдлогоо  үргэлжлүүлсээр байхын бол байгаль эх хэдэн тэрбум жилээр бүтээсэн гариг дэлхийгээ аврахын тулд харанхуй мунхаг хүмүүсээс үүрд чөлөөлөх нь дамжиггүй.

Шинэ эриний тухай (2) - Эзотерикч Сома

    Эмэгтэй хүнийг шуламс чөтгөртэй адилтган, эр хүнийг уруу татаж, бурханы цэцэрлэгээс хөөлгөсөн эр хүнээс л доогуур дорд төрөлтөн хэмээн үзэж байсан гажууд ойлголтыг Мара буюу барууныхны Сатана, хүн төрөлхтөний замыг бурхад, бодисаттва нарын төлөвлөснөөс төөрүүлэхийн тулд зориуд дэлгэрүүлсэн гэдэг. Эр эм, эерэг сөрөг хоёр цэнэг тэнцвэртэй оршиж баймааж, сансарын хууль жам ёсоор явагдана. Нэг нь зонхилон, нөгөөгөөсөө давамгайлж эхлэхэд эвдрэл сүйрэл гарна гэдгийг мэддэг хар тэнгэрийнхэн гэрэл гэгээг үзэн ядан хорсохдоо, бүтээл туурвилыг эхнээс нь ингэж сэвтээсэн учиртай.

Шинэ эриний тухай (1) - Эзотерикч Сома

   Хүн төрөлхтөн энэ зуунд урьд нь хэзээ ч үзэгдээгүй зовлон гамшиг, өвчин тахал амсаж, дайн тулааныг үзэж байгаа нь эртний судар шастирт дурдсан асар том эргэлт хаяанд тулж ирсэнийг сануулж байна.
      Ертөнцийг бүтээсэн бичил тоосго болох эгэл бөөмсийн нууцад нэвтрэн, атомын энергийг эрхэндээ оруулан, оюун ухааныхаа загвар компьютерыг бүтээж, улам боловсронгуй болгож байгаа хэдий ч, материаллаг баялагт хахаж цацаад хүмүүс жаргалдаа ташуурахын үлгэрээр сэтгэл зүрх нь юуны учир агуйн үеийн өвөг дээдсийн түвшинд чулуужин хатуурах болоо юм бол?

Wednesday, June 9, 2010

Хязгааргүй ...

      Энэ хорвоо ертөнцөд амьдрал бас үхэл гэж бий. Амьдрал үхлээс илүү сайхан. Харин аль алинаас нь илүү сайхан нэгэн зүйл байдаг.
Энэ бол хайр сэтгэл.
      Бурхнаас заяасан энэхүү эгэл биш мэдрэмжийг хүн бүр амталж баясч байдаг. Гагцхүү жинхэнэ хайрыг мэдэрч хэн нэгнийг хайрлаж, хайрлуулсанаараа энэхүү мэдрэмжийн гоо сайхныг олж ухаарах билээ.

Monday, June 7, 2010

Хүний үр

     Хотын гудамжаар холхилдон алхах олон хүний хөлийн тоос, зам дээр түгжрэн орилолдох машинуудын утаа тортогт дарагдан түүгээр амьсгалж, урд шөнө гадаа унтаад дааран нойр авч чадаагүйдээ өдрийн нарны илчинд жаахан ч болтугай бие нь тэнийж, даанч ингээд зогсохгүй ходоод нь дэндүү ихээр өлсөхийн эрхэнд дуу дуулж, зарим нь гуйлга гуйн, хулгай хийж байгаа, нялх дүүгээ тэвэрсэн ч харагдах, бүр жааханаас авахуулаад дуу дуулахтайгаа болсон насны олон олон "гудамжны" гэх хүүхдүүдийг хараад сэтгэл минь шимшрэх юм. Хүний хорвоо даанч хатуу гэлтэй.

Monday, May 31, 2010

Hamster

Hamster: "This lively pet hamster will keep you company throughout the day. Watch him run on his wheel, drink water, and eat the food you feed him by clicking your mouse. Click the center of the wheel to make him get back on it."

Saturday, May 29, 2010

Шинэ ертөнцийн үүд

   Нарлаг сайхан намрын өдөр байлаа. Арван жилийн сургуулиа төгсөөд хүссэн мэргэжлээрээ сурах болсондоо сэтгэл минь дулаахан явсан цаг. Амьдрал надад зовлон тулгаагүй. Харин амьдрал намайг алхам тутамд минь бяцхан бяцхан бэрхшээлээр сорьдог байлаа.

Friday, May 28, 2010

Тавилан

Гартаа барин шуудайнд хийн

Янз янзаар биднийг тараалаа

Ганц ч зүйлийг мэдэхгүй газар

Намайг тэд орхиж одлоо.

Хүн бүр л яаран алхана

Хэн ч над руу тоож харахгүй

Хичнээн уйлж тусламж эрсэн ч

Хэнэг ч үгүй дээгүүр харан инээлдэнэ.


Blogobo

  © Blogger templates Newspaper III by Ourblogtemplates.com 2008

Back to TOP