Эхийн хайр - тунгалаг усан дусал
Элбэрэлт эхийн минь надад унагасан дусал бүр
Энэ биений минь хүсэл бүрийг тэтгэн бойжуулж
Эгэлхэн нэгэн горхи болон урсана
Сэтгэл зүрх энгийн энэ горхи
Сэвэлзүүр салхитай хамт хоржигнон урссаар
Эх байгалийнхаа ариун хэвэл дээр
Ирээдүйн их мөрөн болно гэж зүтгэнэ
Эргийн шороо нуран горхиор тоглон чөдөрлөнө
Ивээл хайраа үгүйлж ус нь хааяа булингартана
Урсгал усан тунгалаг байдаг
Өглөөн нарнаар эртлэн хөдөл гэж
Ухаант ижий минь сургана
Усандаа эрхлэн наадах жараахайнуудаа хайрлах гэж
Оюун санааныхаа элбэрэлт бөөмсөө алд ч гэлээ түгээх гэж
Горхины төгсгөл, газар нэвчин цааш тэмүүлнэ
Дэмжиж цааш урсгах хүч түүнд бий
Дэндүү тунгалаг усан дуслууд тасралтгүй түүнийг сэлбэж буй
0 comments:
Post a Comment