Wednesday, December 8, 2010

''The secret''-ээс

   Цаг ямагт бүтээл төрж байдаг. Хүн урьд өмнөхөө санаж байхад ч тэр, эсвэл шинэ сонин юмны тухай бодож байхад ч тэр, тэдгээр нь шууд л бүтээл болох үйл ажиллагаанд орж байдаг. Бодол санааны үр дүнд ямар нэгэн юм бий болно.
   Таны одоо бодож байгаа зүйл ирээдүйн амьдралыг чинь бүтээнэ. Та бодол санаагаараа амьдралаа бүтээдэг болохоор тэр шүү дээ. Та дандаа бодож явдаг болохоор БҮТЭЭЛ бий болгох үйл ажиллагаанд ямагт оролцож байна гэсэн үг.
   Илүү их бодож, санаж явдаг зүйлс чинь л "бүтэж", "бий болж", бодит амьдралын нэг хэсэг болно.
   Байгалийн бусад хуулийн адил энэ хууль төгс төгөлдөр юм. Та амьдралаа өөрөө бүтээнэ.
   Юу тарина түүнийгээ хураана гэж яридаг даа. Бодол санаа чинь үр нь болно. Тэгэхээр хөрсөнд суулгасан үрээс таны ургац ямар байх нь хамаарна.
   Хэрвээ та ямар нэгэн юманд "гомдоллож явдаг" бол таталцлын хууль үүнийг дуулгавартай сонсож, улмаар амьдралд чинь асуудал бэрхшээл ёстой л "гомдохооргүй" их болно шүү. Үүний адил хэн нэгний үглэхийг, зовлонгоо тоочихыг, анхааран сатаарч, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, ялдам аашлаад байх аваас мөнөөхөн тохиолдлыг бас л өөртөө төтөж байна гэсэн үг.
   Хууль таны ухаан санаагаа төвлөрүүлж байсан тэр зүйлийг л тусгаж мөн тань руу илгээж байдаг юм. Одоо та энэхүү гайхамшигтай мэдлэгийг олж авсан болохоор бодол санаагаа өөрчилж амьдралынхаа алхам тутам бүрийг хүссэнээрээ өөрчлөх чадалтай боллоо гэсэн үг.

Майкл Бернард Беквит    
 "The secret''-ээс
Энийг уншив: ''The secret''-ээсжиргэе!

0 comments:


Blogobo

  © Blogger templates Newspaper III by Ourblogtemplates.com 2008

Back to TOP