Saturday, November 20, 2010

Эрүүл мэнд хайрлаач, Эд хөрөнгө, эрх мэдлээ бүгдийг нь өгье!

     Цэл залуу наснаасаа л сайхан амьдрал, тэр дундаа юугаар ч дутахааргүй чинээлэг, хэнээс ч дутахааргүй хөрөнгөтэй, тэр ч бүү хэл бусдаас илүү баян амьдрахыг хүсэхгүй хүн гэж үгүй. Ингээд л мөнгөний хойноос улайран ажиллаж, ар гэр ахуй амьдралаа орхигдуулан мөнгөтэй байвал, мөнгө олж л байвал болох байх гэж бодох хүн олон байдаг юм шиг. Магадгүй тэдний 10% нь л хүссэндээ хүрч чаддаг байх. Харамсалтай нь одоо л хангалттай мөнгөтэй боллоо гэтэл өвчин зовлон ороож хамаг байдгаа баран эсвэл бүр өвчин эдгэхийн аргагүй хүндэрсэн гашуун түүх, эмгэнэлт жишээнүүд цөөнгүй байдаг бололтой. Гашуун ч гэлээ үнэн.Үүгээр ч зогсохгүй сайхан амьдрахаар амласан хайртай дотны хүмүүстээ тэр чинээгээрээ зовлон нэмэрлэнэ, тулгана.
     Юугаар ч солишгүй, яасан ч орхигдуулж болохгүй зүйл бол эрүүл мэнд.Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг шүү дээ. Хүн болгон л үүнийг мэддэг. Гэвч өөрийнхөө эрүүл мэндийн төлөө юу хийдгийг нь, багаар бодоход архи тамхины талаар  асуухад хэзээ ч үхэшгүй, мөнхийн ус уусан мэт бардамнан сүрхийлхэх залуус олон таарах юм. Харамсалтай л хэрэг. Тэднийг гэнэн гэх үү, тэнэг гэх үү.
Жаргалан жаргалан жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний дотор чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан
Хайртай дотны хүмүүсээ баярлуулж хайрлахыг хүсч байвал ядаад тэднийгээ бүү зовоо.
Өөрийгөө хайрла залуус аа!
Дараа нь бусдыгаа хайрла, эх орноо хайрла.
I love myself therefore I attract loving people into my life.

Энийг уншив: Эрүүл мэнд хайрлаач, Эд хөрөнгө, эрх мэдлээ бүгдийг нь өгье!жиргэе!

0 comments:


Blogobo

  © Blogger templates Newspaper III by Ourblogtemplates.com 2008

Back to TOP