Wednesday, May 25, 2011

Зүүдлэлээ ...

Би түүнийг зүүдлэлээ
Булбарайхан царай нь мишээж байгаагаар зүүдлэлээ
Борхон зүрх минь хүсэж байснаараа зүүдлэлээ
Би түүнийгээ зүүдлэлээ
Үүлс үүлсийн торгон мандалд
Түүнтэйгээ зугаалж зүүдлэлээ
Үлэмжийн тансаг цэцэрлэгт хүрээлэнд
Хөтлөлцөж бас зүүдлэлээ
Хүсэл мөрөөдлийн тансаг ертөнцдөө биесээ
Жаргалтайгаар зүүдлэлээ
Хүрнэ гэсэн амьдралынхаа оргилд
Чи минь дэргэд байгаагаар зүүдлэлээ
Би Чамайгаа л зүүдлэлээ ...
Үрсээ харж баясан
Чамайгаа энхрийлж зүүдлэлээ
Үлгэр уншиж жаргаагаад
Хамтдаа хүүрнэж бас зүүдлэлээ
Өглөөн мандах нарнаар
Хөгжилдөж инээлдэн зүүдлэлээ
Үдшийн шингэх нарнаар
Бодлогоширч хайрлан зүүдлэлээ
Би Чамайгаа л зүүдлэлээ ... Энийг уншив: Зүүдлэлээ ...жиргэе!

0 comments:


Blogobo

  © Blogger templates Newspaper III by Ourblogtemplates.com 2008

Back to TOP