Sunday, February 6, 2011

Миний омогшил

Би бахархдаг
Бахархал гэдэг өөрөө омогшил дагуулдаг
Би омогшдог
Би эх орныхоо онгон байгалиар бахархаж омогшдог
Би талын Монголын малчин эцгийн сүрээр бахархаж 
Түүгээрээ би омогшдог
Өвгөдийн үлдээсэн агуу өв соёлоороо бахархаж би омогшдог
Өнчин ишгийг өөрийн үр мэт хайрлан өсгөх 
Өр зөөлөн их түмнээрээ бахархаж омогшдог
Би омогшдог
Барианы үзүүрт чих сортолзон янцгаах 
Хурдан хүлгээр бахархаж омогшдог
Бяртай эрийн эрхийн бядаар барууны салхийг сүлбэн шуугих 
Сумны зэвээр би омогшдог
Би бахархдаг 
Ардын дундаас төрж алдрын оргилд хүрсэн 
Монгол хүчтэнээр би бахархаж омогшдог
Авс сүнс өлгийн замаар замнаж 
Аглаг нутгийнхаа ширхэг бүхэнд шингэх итгэлээр би омогшдог
Би бахархдаг
Хүний орчлонд эцэг эх минь гэж сэтгэх 
Хөвүүн монгол үрээр би бахархдаг
Хүслийн гэгээн алсад 
Хөх Монголоо мөрөөсөх сэтгэлээр би бахархдаг
Би бахархдаг
Хөх дэлхийн ариун хөрсөн дээр 
Хөх монголын үр болон мэндэлсэн 
Агуу хувь заяагаараа би бахархаж омогшдог
Тийм ээ би өөрөөрөө бахархаж омогшдог
Би Монголоороо бахархаж 
Би Монголоороо омогшиж, овоглож
Би Монголоороо гайхуулж
Өв соёлынхоо давтагдашгүйг бишрэн бас оюундаа нандигнан
Сэтгэл зүрхээрээ мэдэрч омогшдог
Би бахархдаг
Би омогшдог Энийг уншив: Миний омогшилжиргэе!

0 comments:


Blogobo

  © Blogger templates Newspaper III by Ourblogtemplates.com 2008

Back to TOP