Saturday, December 25, 2010

Gee ft S4 - Буруугүй буруутнууд

Хэн ч гэсэн алддаг шүү дээ
Тэд нарт хэт их бүү хатуурхаач
Хир угаахад л арилдаг юм
Тэднийг бүү гадуурхаач
                                                                Үүнийг нэг сануулъя ...

Tuesday, December 21, 2010

Хайр бүх хүний зүрхэнд бий ...

    Санаандгүй сууж байтал энэ л үг миний чихэнд нэг л содон сонсогдлоо. Хайр бүх хүний зүрхэнд бий...  Хэдийгээр реклам ч гэлээ үг нь их таалагдсан учир энэ тухай бичихээр шийдэв.
    Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг ч хайр хүн бүрт л бий. Тэр ч бүү хэл хүн бүрийн зүрхэнд асар их хайр байгаа гэдэгт би итгэж байна.
    Энэ хорвоо ертөнц дээр бид бие биенээ шүүмжилж, тодорхойлсоор сайн бас муу хүн гэхчилэн олон ангилалыг үүсгэсэн. Зарим нь үнэхээр өөрсдөөс нь үүдэлтэй байдаг ч угтаа бол бид л үүнийг бий болгодог шүү дээ. Гэхдээ сайн ч бай, муу ч бай хүн бүрийн зүрхэнд хайр лав бий.
    Хэн нэгнээс санаа зовохгүйгээр, бардам ихэмсэг зандаа дийлдэлгүйгээр зүрхэн дэх хайраа хэрэгтэй зүйлд нь зарцуулдаг байгаасай. Хүн бүр ...
Зүрхэн дэх хайраа мэдэрч амьдраасай.
Хайр хүн бүрийн зүрхэнд бий.
 Үнэхээр сайхан реклам хийжээ. UNITEL-ийг рекламдах гэж тавьсангүй. Гэхдээ би сонгодог үйлчилгээний үнэнч хэрэглэгч. Надад таалагддаг. 

Бүх хүний зүрхэнд хайр бий. Би итгэж байна ...  
Яг л түүн шиг.
                                                     Mother Teresa
                            Mother Teresa

                                                         Mother Teresa
                                                                      

Wednesday, December 15, 2010

Дурлал минь


                  Хайрын халуун галанд 
            Шатаж улайсаж явсан,
       Хан хорвоод ганцхан 
            Ижлээ эрж явсан,
       Хүний юманд шунаж 
            Дурлаж халуурч яваагүй,
       Хүрэл бамбар зүрх минь 
            Одоо нэг л биш явна ...

Tuesday, December 14, 2010

Хотоо цэвэрхэн байлгацгаая

     Эрт дээр үеэс нүүдлийн гэх соёл иргэншлээрээ дэлхийд танигдсан ард түмэн бол бидний Монголчууд билээ. Үүгээрээ ч миний Монгол хамгийн зөв хэмнэлтэй ард түмэн юм. Хаваржаа, намаржаа, өвөлжөө, зуслан гээд жилдээ багаар бодоход 4 удаа нүүж суудаг Монгол айл нүүхдээ гэрийнхээ буйрыг, үлдэж буй орчин тойрноо цэвэрлэн,  арц хүж уугуулж ариутган явдаг байсан сайхан уламжлалтай. Энэ нь нэг талдаа дараа дахин ирэхэд цэвэрхэн байх, өвс ургамал нь сэргэн цэцэглэхэд асар их нөлөөтэй боловч нөгөө талаар байгаль дэлхийгээ хайрлах агуу хүнлэг сэтгэлгээний нэгэн илэрхийлэл билээ. Тэр ч бүү хэл үндэсний гутал минь хүртэл газрын хөрсийг сэндийлэхгүй гэсэн гайхалтай ухаан нэвт шингээстэй байдгийг Монгол хүн бүр мэднэ.
Гэтэл ийм агуу ухамсарт ард түмний үр сад суурин соёл иргэншилд шилжиж, их хотынх нь нүүр царай өнөөдөр ямар түвшинд байгаа нь сэтгэл эмзэглэх бас нэгэн асуудал болж байна . Нэг талаар удирдлага, бодлогын дутагдал гэлтэй ч нөгөөтэйгүүр иргэд бидний ухамсартай салшгүй холбоотой. 
    Их хотоо цэвэрхэн байлгахыг хүсэхгүй хотын иргэн гэж үгүй. Гэхдээ хотоо цэвэрлэхээсээ илүүтэй, хорт ухамсаргүй бодлоор яалт ч үгүй дүүрсэн тархиа цэвэрлэх нь дээр биз. 
      Бүгдийг өөрсдөөсөө эхэлцгээе. 
      Их хотоо цэвэрхэн байлгацгаая!

Sunday, December 12, 2010

Би чамд хайртай

                           Хичээлээ тараад алхаж явлаа
                           Хэтийн зүйлд бодлогошрон гэлдэрлээ
                           Хэн нэгэнтэй мөргөлдөөд хартал
                           Хөөрхөн охин уучлал хүслээ
                   Бид хоёр тэгж танилцсан
                   Бид удаан ярилцсан
                   Амьдрал хатуу юм гэж эхлээд
                   Ахиад уулзнаа гэж яриа төгссөн
                          Түргэн цохилох борхон зүрх минь
                          Түүнтэй хурдан уулзахыг шаардана
                          Түг түг хийх зүрхнийхээ үгийг
                          Тэр охинд л ганцхан жинхнээсээ нээсэн
                    Олон олон болзоо
                    Олон олон уулзалт
                    Олон олон яриа
                    Олон олон бэлэг
                                 Бас нэгэн болзоо
                                 Гэхдээ бараан уулзалт
                                 Гол харлам яриа
                                 Гөлгөр зүрхийг минь сүвлэв

Thursday, December 9, 2010

Master Reiki

Чамд

Зүрхний үгээ уудлан
Зүгээр л чамдаа би дуулгахыг хүслээ
Зөрлөгт амьдралын энэхэн мөчлөг дээр
Зөвхөн чамдаа гэж би чинь бичлээ
Хал үзсэн гэж бардамнах зүрхнийхээ чадлыг
Хайртай хүнийхээ өмнө очоод иймхэн гэж санасангүй
Хонгорхон энхрий чамдаа илчлэх чин сэтгэлээ
Хулчгар зандаа дарагдах тиймхэн гэж төсөөлсөнгүй

Wednesday, December 8, 2010

''The secret''-ээс

   Цаг ямагт бүтээл төрж байдаг. Хүн урьд өмнөхөө санаж байхад ч тэр, эсвэл шинэ сонин юмны тухай бодож байхад ч тэр, тэдгээр нь шууд л бүтээл болох үйл ажиллагаанд орж байдаг. Бодол санааны үр дүнд ямар нэгэн юм бий болно.
   Таны одоо бодож байгаа зүйл ирээдүйн амьдралыг чинь бүтээнэ. Та бодол санаагаараа амьдралаа бүтээдэг болохоор тэр шүү дээ. Та дандаа бодож явдаг болохоор БҮТЭЭЛ бий болгох үйл ажиллагаанд ямагт оролцож байна гэсэн үг.
   Илүү их бодож, санаж явдаг зүйлс чинь л "бүтэж", "бий болж", бодит амьдралын нэг хэсэг болно.

Tuesday, December 7, 2010

Мөнгө

Мөнгөөр байшин худалдан авч болно, харин гэр бүл худалдан авч чадахгүй
Мөнгөөр цаг худалдан авч болно, харин хугацаа худалдан авч чадахгүй
Мөнгөөр ор худалдан авч болно, харин нойр худалдан авч чадахгүй
Мөнгөөр эмч худалдан авч болно, харин эрүүл мэнд худалдан авч чадахгүй
Мөнгөөр ном худалдан авч болно, харин мэдлэг худалдан авч чадахгүй
Мөнгөөр байр суурь худалдан авч болно, харин хүндлэл худалдан авч чадахгүй
Мөнгөөр цус худалдан авч болно, харин амьдрал худалдан авч чадахгүй
Мөнгөөр секс худалдан авч болно, харин хайрыг чадахгүй

Friday, December 3, 2010

Robbie Williams - Feel

Жавхлан - Андгай

Хөхний сүүний ач холбогдол

    Дөнгөж төрөөд энэ хорвоотой танилцаж буй энхрий үрсийн тань эрүүл мэндэд хөхний сүү олон талын ач холбогдолтой. Хөхний сүүгээр хооллож байгаа хүүхэд өвчлөх нь бага байдаг. Хүүхдийг 6 сар хүртэл нь зөвхөн хөхний сүүгээр хооллож, дараа нь нэмэгдэл хоолонд оруулснаар хүүхэд хэрэгцээт шимт бодисоо хангалттай авч, хэвийн өсөж бойжих нөхцөл бүрдэнэ.


Хөхний сүүний ач холбогдол:
  •  Хөхний сүүгээр хооллодог хүүхэд тэжээвэр хүүхдийг бодвол суулгалт, хоол боловсруулах замын халдвар, амьсгалын замын халдварт өвчнөөр өвдөх нь бага байдаг.
  • Бифидус хэмээх хүчин зүйл нь хүүхдийн гэдсэнд тусгай бичил биетэн өсөж үржихэд нөлөөлдөг бөгөөд энэ нь эмгэг үүсгэгч бусад нянгаас хамгаалдаг. 
  • Үрэвслийн эсрэг олон хүчин зүйлс агуулах ба үрэвсэл явагдах шалтгааныг бууруулдаг.
  • Хөхний сүүний амьд эсүүд болох лимфоцит, макрофаг нь аливаа өвчний үүсгэгчийг устган бие махбодийг халдвараас хамгаална.
  • Хүүхдийг эхийн өвчнөөс хамгаалах эсрэг бие хөхний сүүнд агуулагддаг. 
  • Өсөлтийн хүчин зүйлс нь хүүхдийн өсөлт, бойжилт, дархлалын ба төв мэдрэлийн тогтолцоо, арьс зэрэг эрхтний өсөлт хөгжлийг хангаж байдаг.
  • Хөхний сүү вирус, шимэгч хорхойн эсрэг хүчин зүйлс агуулдаг.
  • Хөхний сүүний уураг казеин багатай, тогтоц нь зөөлөн, хурдан шингэдэг учир харшил үүсгэдэггүй. 

Blogobo

  © Blogger templates Newspaper III by Ourblogtemplates.com 2008

Back to TOP